Үйлчилгээний нөхцөл
-
Нийтлэг үндэслэл
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь "Zangia Log On" цаг бүртгэлийн системийг (цаашид "Систем" гэх) байгууллагад ашиглуулах, ажилтны цагийн бүртгэлийг цахим хэлбэрээр хөтлөх, тайлан мэдээлэл боловсруулахтай холбоотой Зангиа.мн (цаашид “Үйлчилгээ үзүүлэгч”) болон Байгууллага (цаашид "Үйлчлүүлэгч" гэх) хоорондын харилцааг зохицуулна.
-
Үйлчилгээний зорилго
Системийн зорилго нь ажилтны цаг бүртгэлийг гар утасны аппликэйшн болон веб системээр дамжуулан автоматжуулах, ажил эхлэх болон дуусах цаг, хоцролт, илүү цаг болон бусад холбогдох мэдээллийг бүртгэхэд оршино.
3.Үйлчилгээний хүрээ
Үйлчлүүлэгч нь үйлчилгээний хүрээнд Системийн админ удирдлагын дараах үндсэн цэсүүдийг ашиглах эрхтэй байна. Үүнд:
-
Хянах самбар: Байгууллагын өдөр тутмын нийт ирц, илүү цаг, хоцролт болон гол үзүүлэлтүүдийг бодит цагийн байдлаар харуулах.
-
Ирцийн тайлан: Ажилтны ирцийн мэдээлэл, ажилласан цаг, ажиллаагүй цаг зэргийг харах, тайлан хэлбэрээр татах.
-
Хүсэлт: Ажилтнаас ирүүлсэн чөлөө, амралт, томилолт, илүү цаг зэрэг хүсэлтүүдийг хянах, шийдвэрлэх.
-
Цаг бүртгүүлэх ажилтны тохиргоо: Ажилтны суурь мэдээлэл, албан тушаал, харьяалах нэгж болон цаг бүртгэлтэй холбоотой тохиргоог хийх.
-
Мэдээ мэдээлэл: Байгууллагын дотоод мэдээ, мэдэгдлийг нийтэлж, ажилтнуудад шууд хүргэх.
-
Тохиргоо: Ажлын цагийн хуваарь, байршил, QR код, IP хаяг болон хүсэлт шийдвэрлэх урсгалыг нэг дороос удирдах.
-
Tracking буюу Байршил хянагч: Ажлын цагаар ажилтны байршил, хөдөлгөөний маршрутыг бүртгэж, ирцийн мэдээллийг бодит цагийн горимд хянах нэмэлт үйлчилгээ.
-
Ашиглалтын түүх: Систем дээр хийгдсэн үйлдлүүдийн түүх, бүртгэлийг хянах.
4. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг
-
Үйлчилгээ үзүүлэгч нь системийн хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах, техникийн дэмжлэг үзүүлэх, шаардлагатай шинэчлэл, сайжруулалтыг тогтмол хийх үүрэгтэй.
-
Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчлүүлэгчийн оруулсан ажилтан, цаг бүртгэл болон бусад мэдээллийг зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд нууцлалыг чандлан хадгална.
-
Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчлүүлэгчийн оруулсан өгөгдөл, мэдээллийг гаднын халдлагаас сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авна.
-
Системийн шинэчлэл, засвар үйлчилгээ хийх шаардлагатай тохиолдолд үйлчилгээ түр хугацаанд хязгаарлагдаж болох бөгөөд энэ талаар боломжит хугацааны өмнө үйлчлүүлэгчид урьдчилан мэдэгдэнэ.
5. Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг
-
Үйлчлүүлэгч нь системд оруулсан аливаа мэдээлэл, өгөгдлийн үнэн бодит байдлыг бүрэн хариуцна.
-
Үйлчлүүлэгч нь ажилтнууддаа систем ашиглах журам, цаг бүртгүүлэх дотоод зохицуулалт, нөхцөлийн талаар урьдчилан мэдээлэх үүрэгтэй.
-
Үйлчлүүлэгч нь системээр бүртгэгдсэн мэдээллийг зөвхөн хүний нөөцийн удирдлага, цаг бүртгэл, цалин бодолт, дотоод хяналт болон хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль ёсны зорилгоор ашиглана.
-
Үйлчлүүлэгч нь гэрээ хүчинтэй хугацаанд өөрийн өгөгдлийг экспортлон авах эрхтэй байна.
-
Үйлчлүүлэгч нь ажилтны хувийн мэдээлэлтэй холбоотой аливаа маргаан, буруу мэдээлэл, дотоод журам зөрчсөн асуудлыг өөрийн дотоод журмын дагуу бие даан шийдвэрлэнэ.
-
Ажилтны ажлын цаг, илүү цаг, хоцролт, чөлөө, таслалттай холбоотой хөдөлмөрийн харилцааны эцсийн шийдвэрийг Үйлчлүүлэгч нь өөрийн дотоод журам болон Монгол Улсын "Хөдөлмөрийн тухай хууль"-д нийцүүлэн бие даан гаргана.
6. Нэмэлт үйлчилгээ (Tracking буюу Байршил хянагч)
Үйлчлүүлэгч нь Tracking буюу Байршил хянагч нэмэлт үйлчилгээг ашиглах тохиолдолд дараах үүргийг хүлээнэ:
-
Байршил хянагч үйлчилгээг ашиглахтай холбоотой зохицуулалтыг байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, хувийн мэдээлэл хамгаалах журам болон бусад холбогдох баримт бичигт тусгасан байх.
-
Холбогдох хууль тогтоомжийн дагуу ажилтнаас байршлын мэдээлэл цуглуулах, боловсруулах зөвшөөрлийг урьдчилан авах, мэдээлэх үүргийг бүрэн хариуцах.
-
Tracking үйлчилгээ нь зөвхөн ажилтны зөвшөөрөл болон байгууллагын дотоод журмын хүрээнд ажиллах бөгөөд ажлын бус цагаар байршил бүртгэхгүй.
-
Tracking үйлчилгээтэй холбоотойгоор ажилтан, хэрэглэгчээс гаргасан гомдол, санал, үүссэн маргааныг өөрийн эрх хэмжээний хүрээнд хариуцан шийдвэрлэх.
7. Оюуны өмч болон нууцлал
-
Системд цаг бүртгэлийн үйлчилгээг үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай ажилтны овог нэр, алба нэгж, албан тушаал, цаг бүртгэлийн түүхийн өгөгдлийг боловсруулна.
-
Эдгээр мэдээллийг зөвхөн цаг бүртгэл, хүний нөөцийн удирдлага, тайлан шинжилгээ болон байгууллагын дотоод хэрэгцээнд ашиглана.
-
Та Zangia.mn-ээр үйлчлүүлж байх явцад SSL буюу өндөр нууцлалтайгаар мэдээлэл дамжуулах технологийг ашигладаг бөгөөд сүлжээгээр таны мэдээлэл аюулгүй дамжуулагдан мэдээллийн баазад хадгалагдах болно.
-
Системийн эх код, дизайн, бүтэц, технологийн шийдэл нь Үйлчилгээ үзүүлэгчийн онцгой өмч байна. Үйлчилгээ үзүүлэх явцын үр дүнд бий болсон нэмэлт сайжруулалт, хөгжүүлэлт нь Үйлчилгээ үзүүлэгчид хамаарна.
-
Үйлчилгээ үзүүлэгч нь системийн үйл ажиллагааг хангах хүрээнээс бусад зорилгоор мэдээллийг ашиглахгүй.
-
Талууд үйлчилгээний хүрээнд олж мэдсэн байгууллагын болон ажилтан, хувь хүний нууцад хамаарах мэдээллийг Монгол Улсын "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль" болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу чандлан нууцалж, аюулгүй байдлыг хангана.
8. Нэвтрэх эрх ба Админ хэрэглэгч
-
Үйлчлүүлэгч нь системийн Админ (удирдах) хэрэглэгчийг томилж, нэвтрэх эрхийн түвшин, хязгаарлалтыг өөрөө удирдаж, хуваарилна.
-
Админ хэрэглэгч нь эрхийн түвшнээсээ хамааран байгууллагын ажилтан нэмэх, хасах, цагийн хуваарь тохируулах, тайлан харах, мэдээлэл засварлах зэрэг эрхийг хэрэгжүүлнэ.
-
Админ эрх, нэвтрэх нэр, нууц үгийг бусдад дамжуулсан зэрэг аливаа үр дагаврыг Үйлчлүүлэгч өөрөө хариуцна.
9. Үйлчилгээний төлбөр, эрхийн хугацаа
-
Үйлчилгээний төлбөр, багцын нөхцөл, ашиглах эрхийн хугацаа, сунгалт болон нэмэлт үйлчилгээний нөхцөлийг талуудын хооронд байгуулсан үндсэн “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ээр тодорхойлно.
-
Үйлчлүүлэгч үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах гэрээ байгуулаагүй эсвэл сунгалт хийж төлбөр төлөөгүй тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч нь "Zangia Log On" системийг ашиглах эрхийг түр хаах, хязгаарлах эрхтэй.
10. Хариуцлагын хязгаарлалт ба маргаан шийдвэрлэх
-
Системд гэнэтийн техникийн алдаа гарах, үйл ажиллагааны доголдол үүссэн тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч нь алдаа, доголдлыг түргэн шуурхай засварлаж, системийн хэвийн ажиллагааг сэргээх үүрэгтэй.
-
Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчлүүлэгчийн буруу оруулсан мэдээлэл, ажилтны буруу ашиглалт, интернэт сүлжээний доголдол, хэрэглэгчийн төхөөрөмжийн гэмтэл, байгууллагын дотоод шийдвэрээс үүдсэн маргаан болон цалин бодолтын алдааг хариуцахгүй.
-
Систем нь цаг бүртгэлийг автоматжуулах, тайлан гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой технологийн шийдэл бөгөөд байгууллагын хөдөлмөрийн харилцааны эцсийн шийдвэр, ажил олгогчийн үүргийг орлохгүй.
-
Үйлчлүүлэгч нь системийг нэвтрүүлэх, ажилтнуудыг системд сургах шилжилтийн хугацаанд ажилтны бүртгэл болон цаг бүртгэлийн мэдээллээ өөрийн бусад хяналтын хэрэгслээр давхар баримтжуулж, тулгах үүрэгтэй.
-
Энэхүү үйлчилгээний нөхцөлтэй холбоотой үүссэн аливаа маргааныг талууд зөвшилцөх, зөвлөлдөх замаар шийдвэрлэх ба шийдэлд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.
-
Үйлчлүүлэгч нь үйлчилгээний нөхцөлийг цахим хэлбэрээр зөвшөөрсөн (Check/Confirm хийсэн) цагаас эхлэн системийг ашиглах эрхтэй болох бөгөөд уг цахим зөвшөөрөл нь гарын үсэг зурж, тамга дарсан баримт бичигтэй адил эрх зүйн хүчин төгөлдөр үйлчлэлтэй байна.